Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

П.Батнаран: Зуны амралтын үеэр хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгддэг. Хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх хэрэгтэй

П.Батнаран: Зуны амралтын үеэр хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгддэг. Хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх хэрэгтэй
Нийтэлсэн 0 минутын өмнө
Хичээл сургууль амарч, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд осол гэмтлийн шалтгаанаар хандаж байгаа бөгөөд үүний 50 хувь нь ахуйн осол гэдгийг эмч нар хэллээ. Ер нь урин дулааны улиралд осол гэмтэл 2-3 дахин нэмэгддэг. Ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж ГССҮТ-өөс зөвлөлөө.
ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч П.Батнаран: Урин дулааны улиралд хүүхдүүд ихэвчлэн гэртээ хараа хяналтгүй байх тохиолдол гардаг учраас хүүхдийн ахуйн гэмтэл бэртэл эрс нэмэгддэг. Тэгэхээр бага насны хүүхдээ гэртээ үлдээхдээ аль болох хараа хяналттай байлгах шаардлагатай. Үүнээс гадна хүүхэд вакцин хийлгээгүй муурт гараа маажуулж, халдварын шалтгаанаар нас барсан тохиолдол гарсан. Иймээс муур нохойнд хазуулсан, уруулсан бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эзэнтэй амьтан бол вакцин хийлгэсэн, эсэхийг нэн түрүүнд асуугаарай. Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалсан осол гэмтэл эрс нэмэгдэх болсон. Жишээлбэл, 2025 онд өнгөрсөн оныхоос зургаа дахин их осол гэмтэл бүртгэгдэж, эмнэлгийн тусламж авсан байна. Эцэг эхчүүд ч нийтээрээ үүн дээр анхаарал хандуулж чадвал энэ төрлийн осол буурах боломжтой. Ер нь эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх нь чухал байна” гэв.
Ташрамд дурдахад, оны эхний таван сарын байдлаар 0-5 насны 1400 орчим хүүхэд түлэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн