Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ
Нийтэлсэн 3 минутын өмнө
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болж, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг Ерөнхий шүүгчээр сонгосон.
Ерөнхий шүүгчид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын сана авсан тул Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болсон. Шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн заалттай.
Тэгвэл шинээр томилогдож буй Ерөнхий шүүгч Ц.Цогт гэж хэн бэ?
Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байжээ. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн.
Боловсрол: 
1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ.
Харин хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ.
  • Өөрийн орлого: 109 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 36 сая төгрөг
  • Орон сууц-2: 276 сая төгрөг
  • Газар: 5.7 сая төгрөг
  • Зээл: 150 сая төгрөг гэжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн