Open iToim app
Улс төр | 1 мин уншина

О.Амгаланбаатар: Ард түмний төлөө, "Эрийн гурван наадам" тэмдэглэх хуулийг батлуулахын төлөө явна, татаж авахгүй

О.Амгаланбаатар: Ард түмний төлөө, "Эрийн гурван наадам" тэмдэглэх хуулийг батлуулахын төлөө явна, татаж авахгүй
Нийтэлсэн 0 минутын өмнө
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 43 Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Харин өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх, эсэхийг шийдэх байсан ч хууль санаачлагч О.Амгаланбаатар хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт өгчээ.
Тус нэмэлт, өөрчлөлтөөр долдугаар сарын 13,14-нд Эрийн гурван наадам зохион байгуулдаг байхаар тусгасан бөгөөд энэ нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тиймээс хууль санаачлагчдыг хуулийн төслөө татаж авах ёстой гэж УИХ-ын гишүүд ч байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. Тэгвэл хууль санаачлагч О.Амгаланбаатар хуулийн төслөө татаж авахгүй, батлуулахын төлөө явна гэжээ.
Тэрээр "Сумын наадмын түрүү бөхийг ч өмнөх өдөр нь тодруулдаг болсон. Морь уядаг малчин гэж бараг байхгүй болсон. Хэний морь түрүүлэх нь ч тодорхой болсон. УИХ-ын гишүүн, сайд, дарга, хамгийн баян хүмүүсийн л морь түрүүлдэг болсон. Ард түмэн баярлаж чадахаа байсан. Миний санаачилсан хууль шинэ учраас ойлгохгүй байна. Хуулийн төслөө татаж авахгүй. Хойшлуулж байгаад батлуулахын төлөө явна. Энэ ард түмний төлөө юм. Яагаад заавал мөнгөтэй, дарга нар баярлах ёстой юм бэ. Хэлэлцэхийг хойшлуулж байгаад энэ зун Монгол Улс даяар эрийн гурван наадам хийж үзүүлж байгаад хуулиа батлуулна” гэжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн