Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Н.Номтойбаяр: Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Н.Номтойбаяр: Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр \2026.06.04\ Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авлаа. 
Энэ үеэр Шадар сайд Цаг уурын урьдчилсан мэдээлэл бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын хөдлөх бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хариу арга хэмжээгээ төлөвлөн хэрэгжүүлдэг тул тус байгууллагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай гэв. Тус байгууллагын зүгээс цалин хөлстэй холбоотойгоор хүний нөөц хомстсон, мэргэжилтэн бэлтгэгдэх нь багассан талаар танилцууллаа. Түүнчлэн, дэлхий дахинд хэрэглэгдэж буй зарим багаж, техник дутагдалтай байгааг хэлж байна. 
undefined
Шадар сайд Н.Номтойбаяр тус байгууллагын нэн тулгамдсан хэрэгцээ шаардлага, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хүний нөөцийн чадамжийн талаар нарийвчилсан мэдээллийг яаралтай гаргаж танилцуулах, тус мэдээлэлд үндэслэн үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн