Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Э.Бат-Амгалан: Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, НОСК, ТОСК-ийг татан буулгана

Э.Бат-Амгалан: Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, НОСК, ТОСК-ийг татан буулгана
Нийтэлсэн 2 минутын өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Нийлүүлэлтийг дэмжсэн Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл болон эрэлт, санхүүжилтийг дэмжсэн Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслүүд нь хоорондоо холбоотой хуулиуд. ХББОС-ын сайдаар ажлаад нэг жил өнгөрч байна. Нэг жилийн хугацаанд судалсны үндсэн дээр тус хоёр хуулийг өргөн барьж байна. Манай улсын нийт хүн амын хамгийн ихээр яригдаж байгаа сэдэв бол орон сууцжуулалтын асуудал. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх хууль гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, Орон сууцжуулалтын банк байгуулалж байгаатай холбоотой. Энэ банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байх болно. Тийм учраас арилжааны банкнуудтай өрсөлдөх асуудал байхгүй. Дундаж, бага орлоготой иргэд болон залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилттой хуулийн төслийг оруулж байна.
2013 оноос өнөөг хүртэл 11 их наяд төгрөгийн 130 гаруй мянган өрхөд ипотекийн зээл олгосон байна. Өнөөдрийн байдлаар орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо улсын хэмжээнд 47 мянган өрх, 6,6 орчим их наяд төгрөгийн хүлээлттэй байна. Жилдээ 9-10 мянган өрхөд ипотекийн зээл олгож байна хэмээн тооцоолбол өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн иргэн иргэд 4-6 жилийн дараа байрандаа орж чадахаар байна. Энэ хугацааг хүлээж чадахгүй иргэд өндөр хүүтэй арилжааны банкны зээлд хамрагддаг. Ипотекийн зээлийн хүсэлтээ өгсөн ч оочроо хүлээж чадахгүй иргэдийн 70 гаруй хувь нь 18-24 хувийн өндөр хүүтэй зээлд хамрагдаж байрандаа орж байгаа тохиолдол их байна.
Хоёрдугаарт, 2013 оноос хойш орон сууцны нийлүүлэлтийн асуудлыг орхигдуулсан байна. Тийм учраас төрийн орон сууцны корпорац болон нийслэлийн орон сууцны корпорацийг татан буулгана. Ингэснээр чиг үүргийн давхардлыг арилгахын тулд нэгтгэх хуулийн төсөл өргөн барина.
Мөн судалгаагаар 2030 он гэхэд дундаж орон сууцны м.кв-ын үнэ 10-11 сая төгрөг болох нөхцөл байдал үүссэн байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн