Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцууллаа.Тэрээр "Чөлөөлье санаачилгын хүрээнд E-business.mn платформыг бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй, ашиглахад хялбар болгох зорилгоор E-business 2.0-ийг гаргалаа. Энэхүү шинэ хувилбараас улсын хэмжээнд зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийг авах боломжтой бөгөөд мэдэгдлийг тэр дор нь өгнө. Нэг үгээр, төрөөс хуулийн этгээдтэй харилцах бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Хамгийн гол нь бизнес эрхлэгчид бизнесээ нээхээс хаах хүртэлх процессоо энэ платормд хандан шийдэх боломжтой. Шинэ бизнес эхлэе гэж бодоход хоёр цагийн дотор шийднэ. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 15 төрлийн гэрээний загварыг нээлттэй болгосон. Ингэснээр бизнес эрхлэгчид гэрээ байгуулахын тулд заавал биечлэн очихгүйгээр цахимаар байгуулна. E-business 2.0 платформыг энэ сарын 12-нд албан ёсоор нээнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн Иргэний хэрэг шүүх, хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны хууль дээр нэмэлт өөрчлөлт орууллаа. Аливаа төрлийн зээл авч байгаа зээлдэгчид заавал биеэр очиж гэрээ хийхгүйгээр аппликейшнээр дамжуулан зээлийн гэрээгээ байгуулах боломж олгоно. Энэ нь цаг болон зардлыг хэмнэнэ.Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж "Хүүхдийн төлөө за гэж хэлбэл заавал хий" гэсэн санаачилга гаргасан. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хоёр ажил хэрэгжүүлнэ.Нэгт: Emongolia дээр эрсдэл мэдээлэх цэсийг оруулж байна. Амьдарч буй газрын эргэн тойронд ямар нэгэн барилга байгууламж инженерийн шугам сүлжээ галын аюул зэрэг эрсдэл байна гэж үзбэл үүнийг мэдээлэх боломжтой. Мөн тусдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжийг нэмэгдүүлэх мэдээллийг хүлээж авах цэс гаргасан.Хоёрт: Гар утас дээр унтраах товчин дээр олон дархад гарч ирдэг Sos товч нь эрсдэл тулгарсан үед яаралтай мэдээлэх технологи. Emongolia академиас үүнд суурилсан шинэ технлооги нэвтрүүлсэн. Танд ямар нэгэн эрсдэл тохиолдсон бол цагдаа, түргэн, онцгой байдалд өөрийнхөө байршлыг хүргэх боломжтой уг технологийг энэ сарын 15-наас эхлэж ашиглаж болно.