Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо

БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо
Нийтэлсэн 0 минутын өмнө
Байгаль орчин, аялал жуулчлал, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй шалтгаанаар төслийг түр зогсоох шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр уг төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн дагуу хүлээж авч, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсныг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлжээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Долоо орчим хоногийн өмнө Туулын хурдын зам төсөл тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй учраас түр зогсоосон. Бүх уул уурхайн компаниуд байгаль орчны үнэлгээгээ хийлгүүлж, тухайн жилийнхээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх ёстой. Ингэж байж ажил эхэлдэг. Гэтэл Туулын хурдын зам төсөл Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй эхлүүлсэн. Тиймээс түр зогсоосон.
Харин яамнаас тавьсан шаардлагын дагуу Нийслэлийн удирдлага, төслийн багийнхан богино хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийгээд ирүүлсэн байна. Нэг удаа манай шинжээчид саналаа хэлээд буцаасан. Энэ шүүмж саналыг хүлээн авч, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгасан байна. Өнөөдөр БОУАӨ-ийн яамны холбогдох албан тушаалтнууд Туулын хурдны зам төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эцэслэн баталж, гарын үсэг зурж, баталгаажууллаа. Энэ бол манай яамнаас хууль заасан, хуулийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх манай яамтай холбоотой гол баримт бичиг. Үүнийгээ л барих ёстой. Одоо ингээд ажил эхэллээ гээд бүх зүйл болчихож байгаа юм биш үү. Зөрчлөө арилгаж ажиллах ёстой. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан байгаль орчны сөрөг нөлөөллийг буруулж, хяналтаа тавьж ажиллана. Хоёр жил тутам явцын аудитын хяналт шалгалтыг хийнэ. Хуульд заасан хяналтаа тавьж, хамтарч ажиллана. Том төсөв мөнгөтэй, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй том ажлыг эхлүүлэх гэж байна. Эхнээсээ л хуулиа барьж, хяналтаа тавьж ажиллана. Төслийн явцын хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө гарна. Сөрөг үнэлгээ нь ч тийм байгаа. Зам талбай эвдэрнэ, зарим мод бутыг шилжүүлэн суулгах ажил гарна. Тиймээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө барьж, нөхөн сэргээлтийг хийсний дараа төслийг дууслаа гэж үзнэ" гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн