Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Төмөр зам барих зориулалтаар жилийн 17 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн бонд босгов

Төмөр зам барих зориулалтаар жилийн 17 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн бонд босгов
Нийтэлсэн 6 минутын өмнө
Төрийн өмчит компаниудаас Монголын төмөр зам ТӨХК анх удаа өөрийн хөрөнгөөр батлан даан төмөр замын бүтээн байгуулалтад зориулж дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай босголоо. Арилжааны андеррайтераар Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь ажилласан байна.
Энэхүү бонд нь жилийн 17 хувийн хүүтэй байгаа нь нэлээд өндөрт тооцогдож байна. Ямартай ч энэхүү эх үүсвэрийг Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж энэхүү бондоо буцаан төлөхөөр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилт төлөвлөгөөний хэрэгжилт, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрээд байна. Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг холбогдох албаныхан онцолсон.
Энэхүү төмөр замын төсөл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийслэл хотыг олон улсын шинэ нисэх буудалтай төмөр замаар холбож, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн чухал дэд бүтцийн шийдэлд тооцогдож байгаа юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн