Ираны дайны улмаас Европт онгоцны түлшний нөөц ердөө зургаан долоо хоногийн дараа дуусч, хомсдол үүсэх эрсдэлтэй болоод байгааг дэлхийн эрчим хүчний хяналтын байгууллагын тэргүүн мэдэгдлээ.Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын хэлснээр, Ойрх Дорнодоос газрын тосны нийлүүлэлт ойрын долоо хоногуудад сэргээгдэхгүй бол тун удахгүй нислэгүүд цуцлагдаж эхлэх аж.Air France-KLM группийн нэг хэсэг болох KLM агаарын тээврийн компани пүрэв гарагт ирэх сард 160 нислэг цуцлахаа мэдэгдсэн бөгөөд үүнийг керосин түлшний үнэ өссөнтэй холбон тайлбарласан байна. Энэ нь нийт хуваарийнх нь 1 хувиас бага ч гэлээ агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн дарамтыг тод томруун илтгэж байна.Мөн “KLM тавдугаар сарын амралтын улиралд зорчигчдын урсгал их байна гэж хүлээж байгаа бөгөөд зорчигчдыг төлөвлөсний дагуу амралтын газарт нь хүргэхэд анхаарч байна” гэж нэмж хэлсэн байна.АНУ-Израилийн Ирантай хийж буй дайн хоёрдугаар сарын сүүлчээс эхэлсэн агаад дэлхийн эрчим хүчний зах зээлд ихээхэн савлагаа үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Иран хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч дайныг бүрэн зогсоох яриа амралтын өдрүүдэд амжилтгүй болжээ. Пакистаны зуучлалтай шууд бус хэлэлцээ үргэлжилж байна.Ердийн үед нисэх буудал, агаарын тээврийн компаниуд ойролцоогоор зургаан долоо хоногийн түлшний нөөцтэй байдаг. Харин Ираны дайн удаан үргэлжилснээр нэмэлт нөөцүүд шавхагдаж, Персийн булангаас орж ирдэг нийлүүлэлтийг орлуулах хүчин чадал бусад нийлүүлэгчдэд хангалтгүй болжээ.