Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Украины Ерөнхий сайд Вашингтонд айлчилсны дараа АНУ-ын дэмжлэгт илүү итгэлтэй болсон гэв

Украины Ерөнхий сайд Вашингтонд айлчилсны дараа АНУ-ын дэмжлэгт илүү итгэлтэй болсон гэв
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Украины Ерөнхий сайд Юлия Свириденко пүрэв гарагт АНУ-аас буцахдаа Америкийн өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтуудыг эерэг болсон гэж үнэлж, ялангуяа Сангийн сайд Скотт Бессентыг дайнд нэрвэгдсэн эх оронд нь дэмжлэгтэй хандсан гэж тодорхойлжээ.
Свириденко Ройтерст өгсөн ярилцлагадаа, Бессенттэй уулзахдаа ОХУ Украинд бүрэн хэмжээний халдлага хийснээс хойш дөрвөн жилийн өмнө тавигдсан хориг арга хэмжээг сулруулах, цуцлах, эсвэл хойшлуулах ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн гэжээ.
Вашингтон Ираны дайны улмаас үүссэн нийлүүлэлтийн хомсдлыг даван туулахын тулд Оросын газрын тосны зарим хоригийг түр хугацаанд сулруулсан ч саяхан дахин сэргээсэн байна.
“Бессент сайд Украйны талд зогсож байна гэж бодож байна” гэж Свириденко хэлээд, маш найрсаг, дэмжлэгтэй яриа болсон гэв. Тэрээр мөн АНУ дахь хамтрагчид хоригийг тойрч гарахаас сэргийлэх, цаашид чангатгах нь ОХУ-ыг сулруулахад чухал гэж ойлгож байгааг онцолжээ.
Өнгөрсөн сард АНУ, Украины албаныхан Флорида мужид дайныг зогсоох асуудлаар хэлэлцсэн ч ойрын хугацаанд тохиролцоонд хүрэх найдвар буурсан байна. Украин аливаа энхийн хэлэлцээрийг зөвшөөрөхөөс өмнө аюулгүй байдлын баталгаа зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Хамтарсан хөрөнгө оруулалтын сан харилцааг гүнзгийрүүлэв

Свириденкогийн хэлснээр сүүлийн нэг жилд хоёр улсын хамтын ажиллагаа АНУ-Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сангаар дамжин улам гүнзгийрсэн байна. Тус сан өнгөрсөн сард анхны төслөө баталж, энэ зун эрчим хүчний салбарт хоёр дахь төслийг батлах төлөвтэй байгаа аж.
Өмнө нь эдийн засгийн сайдаар ажиллаж байсан тэрбээр энэ санг өргөжүүлж, энэ жил анх төлөвлөсөн гурваас илүү төсөл батлах боломжтой гэж найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд одоогоор 200 гаруй өргөдөл ирсэн байна. Олон улсын валютын сантай хамтын ажиллагаа ахицтай байгааг онцолж, хоёрдугаар сард баталсан 8 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд тавдугаар сард төлөөлөгчид Киев хотод ажиллахаар төлөвлөж буйг дурдав.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн