Open iToim app
Спорт | 2 мин уншина

Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа “Halftime” шоу зохион байгуулна

Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа “Halftime” шоу зохион байгуулна
Нийтэлсэн 1 минутын өмнө
Сүүлийн өдрүүдэд дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж буй онцлох үйл явдлуудаас хамгийн их анхаарал татаж буй нь энэ оны “FIFA World Cup”-ийн финалын үеэр зохион байгуулах шинэ төрлийн үзүүлбэр юм. Анх удаа “Super Bowl” шиг halftime шоу оруулах шийдвэр гаргалаа.
FIFA байгууллага анх удаа дэлхийн аваргын финалын тоглолтын завсарланы үеэр томоохон шоу зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шоуг зохион байгуулах, уран бүтээлийн найруулгыг дэлхийд алдартай хөгжмийн хамтлаг “Coldplay”-ийн дуучин Крис Мартин хариуцахаар болсон байна. Түүний удирдлага дор уг тоглолт нь зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн биш, харин дэлхийн хэмжээний урлаг, шоуны хослол болох төлөвтэй байгаа юм.
undefined
FIFA байгууллагын ерөнхийлөгч Жанни Инфантино: Үзэгчдэд илүү сонирхолтой, дэлхийн хэмжээний энтертайнмент туршлага хүргэх зорилготой.
Энэ шийдвэр нь Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн аваргын тоглолт болох “Super Bowl”-ийн halftime шоунаас санаа авсан гэж үзэж байна. Super Bowl-ийн завсарлагааны шоу нь жил бүр дэлхийн хамгийн олон үзэгчтэй энтертайнмент үйл явдлуудын нэг болдог бөгөөд олон улсын супер одууд оролцдог уламжлалтай.
undefined
Ийм төрлийн шоуг хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд нэвтрүүлэх нь спортын салбарын хөгжлийн шинэ үе шатыг илэрхийлж байна гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь орчин үеийн спорт зөвхөн өрсөлдөөн бус, үзвэр үйлчилгээний цогц хэлбэр болж, илүү өргөн хүрээний үзэгчдийг татах шаардлагатай болсон.
Гэсэн хэдий ч зарим уламжлалт хөлбөмбөгийн фенүүд энэ өөрчлөлтийг шүүмжилж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар дэлхийн аваргын финал бол цэвэр спортын оргил мөч байх ёстой бөгөөд илүү шоу шинжтэй болсноор жинхэнэ уур амьсгал алдагдаж магадгүй гэж болгоомжилж байна. Нөгөө талаас залуу үеийн үзэгчид болон олон улсын зах зээлд чиглэсэн бодлогын хүрээнд энэ нь зөв алхам гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Ялангуяа Америк, Ази зэрэг бүс нутгийн үзэгчдийг татахад ийм шоу чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Ийнхүү 2026 оны дэлхийн аварга зөвхөн спортын төдийгүй энтертайнмент салбарын хувьд ч шинэ өнгө төрхийг авчрах нь тодорхой болж байна. Крис Мартины удирдлага дор зохион байгуулагдах энэхүү halftime шоу нь хэрхэн хэрэгжих, ямар уран бүтээлчид оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа ч дэлхийн сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хэдийнээ татаж эхэлжээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн