Улаанбаатарт сүүлийн 50 жил тохиогоогүй усархаг бороо энэ зун орлоо. Хотоороо бид урсах шахав. Шалтгаан нь хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд, Туул голын голдирлыг хааж газар олгож, өндөр барилгууд барьснаас болсон гэж мэргэжилтнүүд дүгнэв. Тодруулбал, долдугаар сард болсон үерийн дараа Сэлбэ, Дунд голын урсцад нөлөөлж байгаа 29 барилга, орон сууцыг яаралтай чөлөөлөх ёстой талаар мэргэжилтнүүд зөвлөсөн. Тэдгээр барилгаас нэн тэргүүнд S'Outlets дэлгүүр болон Aqua Garden орон сууцны хотхоны газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэх дүгнэлт гарсан ч Монголын төр тодорхой шийдвэр гаргаж чадалгүй зуны гурван сар дууслаа.
Долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийг нь огцруулах шаардлагатай уралдан S’Outlets дэлгүүрийг нураах, Дунд голын эрэг дагуу баригдаж байгаа Aqua Garden хотхоны хоёр блокийг албадан нурааж, газрыг нь тусгай хамгаалалтад авах захирамж гаргаж байгаагаа мэдэгдэв. Гэхдээ захирамж өнөөдрийг хүртэл албажаагүй, барилгын ажил зогссон зүйл алга.
Уг нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр жилийн өмнөх шийдвэртээ бат зогссон бол Усан парк “Авлига хороолол” болохгүй, татвар төлөгчдийн мөнгөөр 24 давхар барилгыг нураахгүй байх боломж байсан. “Авлига хороолол”-ын эхлэл нь ч, өрнөл, төгсгөл нь ч Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай холбогдоно.
Манай редакц олон нийтээс “Авлига хороолол” гэх нэршил аваад байгаа тус барилгын газар олголттой холбоотой үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын шийдвэр, барилгын зөвшөөрөл, мэргэжлийн зөвлөлийн протокол, мэргэжилтнүүдийн байр суурийг эмхэтгэн хүргэж байна. Ганц компани дагасан эдгээр зөвшөөрөл, шийдвэрээр хууль бус газар олголт, авлига, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй Улаанбаатар хотын асуудлыг харуулахыг зорилоо.
I
ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 138 дугаар тогтоолоор Засгийн газрын 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд байрлах 11.8 га газарт Монгол-Солонгосын хамтарсан Эм Энд Жи констракшн ХХК-ийн хэрэгжүүлэх гурван үе шаттай төслийг дэмжсэнээр "Авлига хороолол"-ын түүх эхэлжээ.
Засгийн газрын мастер төлөвлөгөө батлах тухай 2006 оны 200 тоот тогтоолын хавсралтаар 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх байршил, төслүүдийн жагсаалтыг баталсан. Гэвч Эм энд Жи констракшн ХХК тухайн үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Алтан өргөө” орон сууцны хорооллын төсөл 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг.
Гэвч Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн албан тушаалтнууд Засгийн газрын хөтөлбөрийн нэрээр өнөөгийн Aqua Garden орон сууцны хотхон болон усан паркийн төсөл хэрэгжиж буй 11.8 га газрыг Эм Энд Жи констракшн ХХК-д олгох шийдвэр гаргасан юм.
Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт 2008 оны А/442 тоот захирамжаар "Эм Энд Жи Констракшн" ХХК-д 11.8 газрыг таван жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар ашиглуулахаар олгосон нь хууль бусаар газар олгосон асуудлын хөрс болжээ.
ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 138 дугаар тогтоолд 11.8 га газарт төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын сүлжээ, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг төслийн нэгдүгээр үе шатанд Монгол-Солонгосын хамтарсан "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байжээ.
Гэтэл НИТХ-ын 2011 оны 8/69 дугаар тогтоолоор 11.8 га газрын харалдаах Дунд голын эрэг дагуу төсвийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 км үерийн хамгаалалтын далан босгож(улаанаар тэмдэглэсэн), голын голдирлыг өөрчилсөн байдаг. Усны тухай хуулийн 10.1.8-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан.
Ингэснээр Aqua Garden орон сууцны хотхон болон усан паркийн газар усанд автахаас хамгаалагдсан нь 2013 оны арванхоёрдугаар сард авсан хиймэл дагуулын зураглалаас харагдана. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Дунд голын голдирлыг өөрчилж, үерийн хамгаалалтын далан босгосон нь 2023 оны долдугаар сард болсон үерт Сэлбэ голын дагуух орон сууц, барилгууд усанд автаж, гамшиг нүүрлэх нэг шалтгаан болжээ. Энгийнээр тайлбарлавал голын салааг боож, голдирлыг өөрчилсөн нь голын урсац саарах, үер болох, халилт үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн аж.
II
Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт газрын гэрчилгээ олгохоос өмнө буюу 2006-2007 онд ХУД болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд “Авлига хороолол”-ын газартай холбоотой хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, 2006 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Эм Энд Жи констракшн ХХК болон ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын хооронд 04 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. ХУД-ийн Засаг дарга асан Д.Загджав дээрх гэрээг үндэслэн 2008 оны 23 дугаар захирамжаар Эм Энд Жи констракшн ХХК-д 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Харин компани тухайн үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 40.000 айлын “Алтан өргөө” орон сууцны хорооллын төслийн танилцуулгадаа ХУД-ийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Төрийн албан хаагчдын хэрэгцээнд 30 айлын орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэх” талаар дурдаж байжээ.
Мөн ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол-Солонгосын хамтарсан “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийг дэмжиж, 2007 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Д.Загджавд үүрэг болгосон. Уг тогтоол нь ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын 2007 оны 1/517 тоот албан бичгийг үндэслэдэг.
Гэтэл ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Г.Элдэвсүрэн 2007 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол тусгуулж, 11.8 га газарт хэрэгжих төслийн нэгдүгээр үе шатыг Эм Энд Жи констракшн ХХК-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх тухай 1/517 албан бичиг 2007 оны есдүгээр сарын 11-ний өдөр буюу уг бичгийг үндэслэл болгосон 52 дугаар тогтоолоос дөрвөн өдрийн дараа гарч байв.

III
“Авлига хороолол”-ын газрын асуудал ДОЛООН хотын даргын гар дамжсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд МАН-аас сонгогдсон тав, АН-аас сонгогдсон нэг хотын дарга Aqua Garden орон сууцны хотхон болон усан паркийн төсөл хэрэгжиж буй хотийн төв дэх 11.8 га газартай холбоотой шийдвэр гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр Дунд голын салаа урсдаг 11.8 га газрыг Эм энд Жи констракшн ХХК-д таван жилийн хугацаатай орон сууцны зориулалттай ашиглуулах гэрчилгээ олгосон.
Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А/256 тоот захирамжаар ашиглах эрхийг эзэмших эрх болгон өөрчилж, 11.8 га газрыг Капитал банкинд шилжүүлсэн.
Тэрээр Эм энд Жи констракшн ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг хууль зөрчиж Капитал банкинд эзэмшүүлэхээр шилжүүлсэн нь банк болон гадаадын хөрөнгө оруулагчийн хооронд газрын маргаан үүсэх шалтгаан болсон юм. Газрын маргаан гурван шатны шүүхээр явсны эцэст Дээд шүүхээс Эм энд Жи Констракшн ХХК-ийн талд шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын А/256 тоот захирамжийг цуцалсан.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл А/256 тоот захирамжийг цуцлах тухай Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн А/951 тоот захирамжаар Эм энд Жи констракшн ХХК-д газрын гэрчилгээг нь сэргээж олгосон. Ингэхдээ өмнөх орон сууцны зориулалтаар газрын гэрчилгээг олгох ёстой байтал зориулалтыг “Ногоон байгууламж” болгон өөрчилж, ашиглах бус эзэмших эрх олгосон байдаг.
Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/951 тоот захирамжийг үндэслэн 11.8 га газрыг 5 жилийн хугацаатай ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр Эм энд Жи констракшн ХХК-д олгосон.
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр А/1111 тоот захирамж гаргаж, Э.Бат-Үүл даргын үед гарсан А/951 тоот захирамжийг өөрчлөн, 11.8 га газрыг 4.7 га, 2.9 га, 2.9 га нэгж талбар бүхий байдлаар гурав хувааж, тус бүр шинээр газрын гэрчилгээ олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” болгон өөрчилсөн.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр А/1155 тоот захирамж гаргаж, Эм энд Жи Констракшн ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов. Мөн газрын зориулалтыг “цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж” болгож өөрчилсөн.
Гэхдээ 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс А/1155 тоот захирамжийг цуцалж, нэхэмжлэгч Эм энд Жи констракшн ХХК-ийн талд шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр А/653 тоот захирамж гаргаж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө батлах хүртэл хугацаанд хот байгуулалтын зарим үйл ажиллагааг зогсоосон. Уг тогтоолын хавсралтад Эм энд Жи констракшн ХХК-ийн эзэмших эрхтэй газар багтсан байдаг.
Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдалгүй 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр А/17 тоот захирамж гаргаж, Эм Энд Жи констракшн ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” гэж өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор Aqua Garden орон сууцны хотхоны барилгын ажлыг эхлүүлж, “Авлига хороолол” сүндэрлэх өрнөлийг тавьжээ
Эм Энд Жи констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан 2021 онд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн газрын гэрчилгээг цуцалсан захирамжийг цуцлуулах тухай нэхэмжлэлтэй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд “Aqua Garden орон сууцны хотхон болон Усан паркийн газар дээр үе үеийн хотын дарга нарын “авлига, ашиг сонирхлын зөрчил явагдаж ирсэн. Бусдын тавьсан хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө газар эзэмших эрхээ хүчингүй болгуулсан” гэж мэдүүлж байв.
IV
Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Им Жун Ү 2003 оноос Монгол Улсад гадаад худалдаа, барилгын салбарт ажиллаж, 2005 оны арваннэгдүгээр сард Эм Энд Жи констракшн ГХОХХК-г үүсгэн байгуулжээ. Компани 2007 онд Сүхбаатар дүүрэгт Golden Vill орон сууцны хотхоны төслийг хэрэгжүүлсэн.
Им Жун Ү 2013 онд Aqua Garden орон сууцны хотхоны ерөнхий гүйцэтгэгч болох БҮТИ ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Батжаргалд компаниа 100 хувь шилжүүлсэн байдаг. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтай Эм Энд Жи констракшн ХХК дотоодын компани болжээ. Харин Г.Батжаргал 2015 онд компанийн хувьцааг бүхэлд нь БҮТИ ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч болох В.Ганбаатарт шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Эм Энд Жи констракшн ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр Монгол Улсын иргэн В.Ганбаатар, гүйцэтгэх удирдлагаар Монгол Улсын иргэн А.Амарбаясгалан нар бүртгэлтэй байна.
Харин Г.Батжаргал болон В.Ганбаатар нарын хамтран эзэмшдэг БҮТИ ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан. Monnis tower, Blue sky, Novotel зочид буудал зэрэг хотын төвд байрлах өндөр барилгуудыг барьсан туршлагатай. Хурд группийн Рапид харш, KH Apartment, Сөүл группийн Royal Castle, Засгийн газрын 40.000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Шинэ яармаг 1, 2 орон сууцны төсөл болон Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудлын угсралтын ажил зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн түүхтэй аж.
Өнгөрсөн хугацаанд “Авлига хороолол”-ын газартай холбоотой гурван маргаан шүүхэд очсон. Эдгээр шүүх хурлын нэхэмжлэгч болон хариуцагч талуудын өгч байсан мэдүүлгүүд “хэргийн эзэн” Эм энд Жи констракшн ХХК-ийн түүхийг мөн өгүүлдэг.
1. Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 онд Эм энд Жи Констракшн ХХК-ийн ашиглах эрхтэй 11.8 га газрын гэрчилгээг цуцалж, Капитал банкинд эзэмшүүлэхээр шилжүүлсэн А/256 тоот захирамжийг цуцалсан гурван шатны шүүх хурлын мэдүүлгүүд гадаадын хөрөнгө оруулагчийг илтэд дээрэмдсэн байж болзошгүй дүр зургийг өгүүлдэг. Хоёр жилийн өмнө гаргасан хүсэлтүүдийг үндэслэн А/256 тоот захирамж гарч, ашиглах эрхтэй газрыг бусдад шилжүүлэхийг хуулиар хориглодог атал Капитал банкинд эзэмшүүлэхээр олгосон. Хүчингүй болсон компанийн тамга тэмдэг ашиглаж, газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан зэрэг үйл баримтууд шүүх хурлын тэмдэглэлд үлдсэн байдаг.
2. Капитал банктай үүссэн газрын маргаан гурван шатны шүүхээр шийдэгдэж 11.8 га газрыг Эм энд Жи констракшн ХХК-д буцаан авсны дараа буюу үүсгэн байгуулагч Им Жүн Ү болон Г.Батжаргал, В.Ганбаатар нарын хооронд компанийн хувь эзэмшлийг залилж авсан гэх маргаан үүсэж, өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдээгүй үргэлжилж байгаа юм. БНСУ-ын иргэн Им Жүн Ү шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Сөүлийн прокурорын байгууллагад шалгагдахаар болж 2013 онд нутаг буцахдаа Г.Батжаргалд газрын гэрчилгээг сэргээж, усан паркийн төсөлд хөрөнгө оруулалт босгох ажлыг даалган компанийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн үлдээсэн. Гэвч Им Жүн Ү хоёр жил хилийн хоригтой байх хугацаанд Г.Батжаргал холбоо тасарч, Монгол Улсад буцаж ирэхэд нь В.Ганбаатарт компанийг шилжүүлсэн байсан. Ингээд 2016 онд залилангийн хэргээр Г.Батжаргал, В.Ганбаатар нарыг шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандаж, компанийн хувьцаа болон 11.8 га газрыг буцааж авахаар шүүхдэж эхэлсэн байдаг.
Харин Г.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа Им Жун Ү-г залилан мэхлэгч гэж мэдүүлдэг. Тэрээр Им Жун Ү нь 2012 онд Английн “Vitala Group”-ээс 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа тул хөрөнгө оруулаач гэх санал тавьсан. 2012-2013 оны хооронд 25 удаагийн гүйлгээгээр нийт 537.4 мянган ам.долларыг “Vitala Group” болон Им Жун Ү руу шилжүүлсэн. Гэвч хөрөнгө оруулалт орж ирээгүй, луйвар болох нь илэрсэн. Улмаар Им Жун Ү бусдыг залилсан гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан. Хоригдож байхдаа мөнгийг нь эргүүлж өгч чадахгүй тул компаниа шилжүүлэх санал тавьсан. Ингээд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Компанийг шилжүүлэн авсны дараа 9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, нэг ч төгрөгийн хөрөнгөгүй, компанийн эзэмшлийн 11.8 га газрын эзэмших эрхийн захирамж болон гэрчилгээ нь гараагүй болохыг мэдсэн.Өнгөрсөн хугацаанд 451.7 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуудж, 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхний дараа халхавч гэрээгээр зарга үүсгэж, компанийг буцааж авна гэж байгаа нь байж боломгүй асуудал гэж мэдүүлдэг.
ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 7-ны өдөр Им Жүн Ү-гийн нэхэмжлэлтэй уг хэрэгт Г.Батжаргал, В.Ганбаатар нарын талд шийдвэр гаргасан. Гэхдээ Им Жүн Ү давж заалдсанаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм.
3. Эм энд Жи констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрын гэрчилгээг нь цуцалсан А/1155 захирамжийг цуцлуулах тухай Захиргааны хэргийн шүүх хуралд “Бусдын тавьсан хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө газар эзэмших эрхээ хүчингүй болгуулсан” гэж мэдүүлдэг. Шүүх А/1155 захирамжийг хүчингүй болгож, компанийн талд шийдвэр гаргасан. Гэвч уг шүүх хуралд хариуцагчаар оролцсон өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазар компанийн нэхэмжлэлийг үгүйсгэх гол баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдалгүй хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны нэгдүгээр сарын 11-нд А/17 захирамжаар газрын гэрчилгээг сэргээхдээ орон сууцны зориулалт олгосон.
А/17 захирамж гарсан тэр өдөр ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 01122-А/17/2022 тоот шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг үндэслэж маргааш нь буюу 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэй Б.Отгонцэцэг болон Эм Энд Жи констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан нар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Мөн тэр өдрөө А/17 захирамжийг үндэслэн Aqua Garden хотхон баригдаж буй орон сууцны зориулалттай 2.9 га газрыг 15 жилээр эзэмшүүлэх гэрчилгээ гарсан байдаг. Хамгийн сонирхолтой нь, энэ бүх процесс өрнөж байх үед Эм Энд Жи констракшн ХХК хууль зөрчиж, ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлж, Aqua Garden орон сууцны хотхон 4-5 давхар хүртлээ босоод байв.

V
Барилга хот байгууллалтын яамнаас Нийслэлд тохиосон үерийн гамшгийн шалтгаан болж буй “Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох шийдвэрийг 2023 оны долдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Гэвч Aqua Garden орон сууцны хотхоны барилгын ажил үргэлжилсэн хэвээр байна. Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр голын онцгой хамгаалалтын бүсэд орсон хотхоны хоёр блокийг нураах захирамж танилцуулсан ч хэзээ, хэрхэн нураах нь тодорхой бус. Өмнө нь, хоёр ч удаа нийслэлийн эсрэг шүүхдэж газраа буцаан авч байсан Эм Энд Жи Констракшн ХХК эл нураах шийдвэрийн эсрэг зарга үүсгэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд “Авлига хороолол”-ын газрын маргаан олон жил шүүхээр үргэлжлэх бололтой.
Шийдвэрүүд нь хууль бус бол барилгыг буулгаж болно. Нийслэлийн Засаг даргад тэр эрх хэмжээнүүд нь байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох эсвэл Д.Сумъяабазар дарга манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрвөл “Авлига хороолол”-ын газар төрд шилжинэ. Төрийн өмчлөлийн газар дээр өөр нэг компанийн объект байгаад байж болохгүй учир буулгаж таарна.
Буулгаж чөлөөлсний дараа буруутай албан тушаалтнуудаар учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Тиймээс үе үеийн Засаг дарга нарын хэн нь буруутай юм бэ. Хэн нь анх газар олгож, хэн нь орон сууц болгосон юм бэ. Тэр хүн нь л хохирлыг төлөх ёстой. Хэрэв Эм Энд Жи Констракшн ХХК-д хохирол учирна гэвэл энэ компани өөрөө хууль зөрчсөн үйлдэлд оролцсон. Хэн гэм буруутай нь хохирлыг төлнө. Мэдээж гэм буруугийн асуудал шүүхээр шийдэгдэнэ. Шийдэх тогтолцоо нь манайд бий.
Бидэнд ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Үер усны асуудал манайхаас болоогүй гэдэг бүх зүйл нь тодорхой байгаа. Хууль журмын дагуу ажилласан барилгыг ямар үндэслэлээр нураахыг ойлгохгүй байна.
Өнөөдрийн байдлаар 24 давхар дөрвөн блок баригдчихсан байна. Үүнд аль хэдийн 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нураана гэвэл дахиад 100 тэрбум төгрөгийн зардал гарах байх. Тэр мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарна. Цаана нь орон сууц захиалсан 500 хүний 40 тэрбум төгрөг, компанийн хөрөнгө оруулж, зээл авсан 60 тэрбум төгрөгийг төлнө. Бид нар ямар нэгэн тоталитар дэглэмтэй улсад биш ардчилсан улсад амьдарч байна.
Барилгыг зогсоож болох хамгийн чухал үндэслэлийг мэргэжилтнүүд хэлсэн. Харамсалтай нь хэн ч сонсоогүй.
Барилгын хөгжлийн төвийн Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөл 2022 оны тавдугаар сарын 12- өдрийн хурлаар Эм Энд Жи констракшн ХХК-ийн захиалгаар ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах /25 давхар/ Үйлчилгээтэй орон сууцны барилгын зургийн даалгаврыг хэлэлцэж, баталсан. Уг хурлын тэмдэглэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн барилгажилт, хот төлөвлөлтийн асуудалд мэргэжилтнүүдийн үг хэрхэн хаягдаж, авлига албан тушаал, гарын үсэгний өмнө хүчгүйдэж ирснийг гэрчилнэ.
Тухайлбал, мэргэжлийн зөвлөлийн нэр бүхий гишүүд Aqua Garden орон сууцны хотхон Дунд голын урсац, голдирол дээр баригдах бөгөөд ойр орчимд үерийн эрсдэл үүсэх талаар дурдаж, дахин судлахыг анхааруулж байв. Мөн хурлын төгсгөлд гишүүдийн хэлсэн саналын дагуу зургийн даалгавраа засварлаж, танилцуулахыг компанид даалгасан. Улмаар гишүүд дэмжсэн тохиолдолд албажуулахыг тэмдэглэн үлдээсэн. Гэтэл тус хурал болсны маргааш өдөр нь Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа Aqua Garden орон сууцны хотхоны барилгын зургийн даалгаврыг баталсан байдаг. Түүнчлэн дээрх хурал болж байх үед Aqua Garden орон сууцны хотхоны барилгын угсралт 2-3 давхар хүртлээ ямар ч зөвшөөрөлгүй босчихсон байв.
Бид энэхүү нийтлэлээр Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэр, төрийн байгууллагын албан бичиг, гэрээ, барилгын зөвшөөрөл, мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг 90 гаруй баримт материалын хүрээнд усан паркийн төсөл хэрхэн “Авлига хороолол” болсон бэ?. Хуулийн дээр гишгэж голын урсац, голдирлыг хэрхэн дур зоргоороо өөрчилж, хэн гэдэг албан тушаалтан хэзээ, ямар шийдвэрийг үндэслэл болгон газрын гэрчилгээ олгож, барилга барих зөвшөөрөл өгсөн бэ гэдгийг хүргэхийг зорилоо. Уншигч та өнгөрсөн хугацаанд Aqua Garden орон сууцны хотхон болон усан паркийн газар, барилгын зөвшөөрөлтэй холбоотой гарсан бүх захирамж, шийдвэрийг он цагийн дарааллаар Timeline цэснээс харах боломжтой. Эцсийн дүгнэлтийг уншигч танд үлдээж байна.