Соёлын сайд Ч.Номин, кино уран бүтээлчдийн хамтаар ирэх тавдугаар сарын 17-28-ны хооронд Франц улсад зохион байгуулагдах Каннын олон улсын кино наадамд оролцох талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээж өргөн агуулгаараа Монголын соёл, кино урлагийг гадаад ертөнцөд сурталчилж, өнгөрсөн онд батлагдсан “Кино урлагийн дэмжих тухай” хуулийг дэлхийн кино урлагийн мастеруудад танилцуулах нь зүйтэй. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй үед 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр, төсвийн хөрөнгөөр Каннын кино наадамд оролцох нь хэр зохистой вэ. Мөн Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед Каннын кино наадамд оролцох болон уран бүтээлчдийн зардлыг төсвийн хөрөнгөөс гаргах зохимжгүй юм.Тэгвэл энэ асуудлаар манай сэтгүүлч Н.Саруулдөл Соёлын сайд Ч.Номингоос өөрөөс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Каннын кино наадамд оролцох 10 гаруй хүний томилолтын зардлыг хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай хамтран босгож байгаа. Каннын кино наадамд оролцоход төсвөөс тодорхой хэмжээний зардал гарна” гэх байр суурь илэрхийллээ.