НУУЦЛАЛЫН БОДЛОГО /Privacy Policy/

“iToim”-ын мэдээлэл хамгаалах зохицуулалтын дагуу бүртгүүлэх явцад таны оруулсан мэдээллийг хадгалах, боловсруулахдаа энэхүү нууцлалын бодлогыг баримтална.

1. Хэрэглэгчийн эрхээ устгах, хэрэглэгчийн эрхээ идэвхгүй болгох /Delete user account & suspend account/

2. Аюулгүй байдлын хяналт /Security check/

Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Хэрэв таны интернет хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

Хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдол

Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар зайлшгүй тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:

- Үйлчилгээ үзүүлэгч компаниуд (цахим хуудасны хост болон хөгжүүлэгчид зэрэг)

- Хуульд заасны дагуу хэрэглэгчийн профайл хуудасны URL-д хэрэглэгчийн нэрийг оролцуулан бүртгэдэг гуравдагч этгээдийн хайлтын системтэй

- Таныг хууль зөрчиж байна хэмээн үзсэн бол, эсвэл хуулийн дагуу шалгах шаардлага үүссэн тохиолдолд холбогдох гуравдагч этгээдүүдтэй (тухайлбал таны ажил олгогч, сургууль, интернетийн үйлчилгээ түгээгч, хууль хэрэгжүүлэгч агентлагууд)

- Таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдтэй

3. Хэрэглэгч 18 нас хүрээгүй тохиолдолд /If user is under 18 years old/

Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгохгүй зүйл гарвал тэднээс асуугаарай. Өөрийн хувийн мэдээллээ илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авах нь зүйтэй.

4. Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай

Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.

5. Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

“iToim” вэб хуудас болон аппликейшны хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.