Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Ресторан, баар, хоолны газрууд 00.00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Ресторан, баар, хоолны газрууд  00.00 цаг хүртэл ажиллахаар боллоо
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 30
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд халдварын тоо буурч, нөхцөл байдал дээрдэж байгаа учраас хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ.
Тус захирамжид "Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар буюу ресторан, пааб, баар, биллиард, кафе, сүлжээ хоолны газрууд, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-00.00 цаг хүртэл, бусад хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-22.00 цаг хүртэл хугацаагаар тогтоолоо" гэжээ. 
Өмнө нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд Нийслэл, дүүргийнхээ Засаг даргын тамгын газартайгаа хариуцлагын гэрээ байгуулан 22.00 цаг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан юм. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн