Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэж бэлтгэж байгаа сурагчдад Боловсролын үнэлгээний төвөөс өгч байсан зөвлөгөөг хүргэж байна. Сурлагын төвшин адил хэр нь зарим хүн яагаад шалгалтаа бусдаас илүү сайн өгдөг вэ гэдгийг Та бодож үзсэн үү.
Нууц нь хичээлээ сайн мэдэхээс гадна шалгалт өгөх арга барилыг нарийн сайн мэддэгт байгаа ба энэ нь илүү оноо авахад нь тусалдаг. Юун түрүүнд танд шалгалт өгөх “тактик”, “хурд” хэрэгтэй.
Өөрийнхөө хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ
Шалгалтын сэдэв 40 даалгавартай. /ЭЕШ-ын сэдвүүд 30-70 даалгавартай/ гэж бодъё. Шалгалтын хугацаа 80 минут шүү дээ. Тиймээс танд асуулт бүрт дунджаар 2 минут байгааг илэрхийлж буй юм. Гэвч бодолт хийх шаардлагатай хичээлийн шалгуулагчдад энэ нь тийм ч их хугацаа биш. Хэрвээ амархан асуултад 1 минутаас бага хугацаа зарцуулж байгаа бол танд илүү хүнд асуултад хариулах цаг гарч ирнэ. Ийм учраас өөрийнхөө хурдыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн амархан гэж үзсэн даалгавруудаас эхлэн гүйцэтгэх нь чухал юм.
“Хялбараас хүнд рүү” гэдэг зарчмыг баримтлах нь зөв
Чадахаасаа эхлэн хялбар асуултан дээр ажиллаж эхэлнэ үү. Энэ нь хүнд асуултад хариулахад илүү цагийг гаргаж өгөх болно. Гэхдээ 2 зүйлийг сануулъя.
Шалгалтын даалгаврууд танд хүнд санагдаж болно. Үүнд бүү цочирд, та хэзээ ч ойлгож байгаагүй хүчин зүйл бүхий даалгавар дээр хэтэрхий их цаг бүү зарцуул.
Хурдан ажилла. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба авах ёстой оноогоо алдаж хийхээр хэтэрхий хурдан бүү ажиллаарай.
Та өөрийн хурдын хэмжээгээ тогтоож болно
Тэгэхээр та өөрийн хурдаа хэрхэн мэдэх вэ? Дасгал ажлыг цагтай ажилла, тэгээд энэ нь хэрхэн хариултуудад нөлөөлж буйг хараарай. Хэрвээ та хугацаандаа ихэнх асуултад хариулсан гэхдээ бас буруу байвал хурдаа багасгах нь дээр юм. Хэрвээ та бүх хэсгийн асуултад хариулаагүй бол хурдаа магадгүй алгуурхан нэмэх нь зүйтэй.
Хэрвээ та өөрийнхөө хурдыг нэмэх гэж байгаа бол цаг баримтлах хэрэгтэй ба шалгалтын танхим дахь цаг харагдахгүй байвал яах вэ? Тиймээс та бугуйн цаг авчрах нь хамгийн зөв арга зам юм.
Шалгалтын өдөр болон өмнөх шөнө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ
Шалгалтын өмнөх өдөр та өөрийн хүссэнээрээ сайхан амрах хэрэгтэй. Маргааш шалгалт болох тул шөнөжингөө юм уншиж өөрийгөө ядраах хэрэггүй шүү. Учир нь та маргааш маш хариуцлагатай шалгалт өгнө. Тиймээс та шалгалтын өглөө сэргэлэн цовоо байх хэрэгтэй.
Та шалгалтын төвд ирэхдээ 1 цагийн өмнө бэлэн байхыг бодож гэрээсээ гараарай.