Open iToim app
Соёл, урлаг | 1 мин уншина

Хөсөгтөн хамтлаг 'Songlines music awards' шагналын эзэн олголоо

Нийтэлсэн 2021 оны 5 сарын 14
undefined
Монголын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн Жангар цомог Ази-Номхон далайн бүсээс шалгарч, алдарт “Songlines music awards” шагналыг хүртлээ. "Хөсөгтөн" хамтлагийн цомгийг Нүүдэлчин Зам Холбоо Францын Бюда Мюзик лэйбэлтэй хамтран гаргасан юм.  Тус цомог олон нийтийн хүртээл болоод найман сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд уламжлалт болоод дэлхийн хөгжмийн салбарын томоохон хэвлэл мэдээлэл, мэргэжлийн шүүгч, сэтгүүлчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
"Хөсөгтөн" хамтлаг нь 2009 онд байгуулагдсан ба эх орноо “BBC Prom 2011,  Albert, Hall Asia’s Got Talent шоуны дэлхийн томоохон тайз, шоунд үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн.

Эх сурвалж: Songlines magazine
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн