Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Авто зам ашигласны төлбөрийг нэмэх С.Амарсайханы санаачилга зөв байж

Авто зам ашигласны төлбөрийг нэмэх С.Амарсайханы санаачилга зөв байж
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 8
Хэдхэн цаг орсон борооны дараа Улаанбаатар хот үер усанд автаж, зам нь хуу татагдаж байгааг бид харлаа. Гэхдээ энэ үйл явдал зөвхөн өнөөдөр л бидэнд тохиолдоод байгаа асуудал биш ээ. Үеийн үед зуны улиралд ус зайлуулах хоолой муутайгаас болж хот усанд автаж, иргэд нь ус туучин уртын харайлт хийхээс аргагүйд хүрдэг. Ийм байдалтайгаар хэдэн жилийн нүүр үзэв. Сармагчины үлгэр шиг бороо орохоор энэ асуудлыг шүүмжилчихээд бусад үед нь мартаад суудаг нь бидний гэм биш зан.
Хотын иргэдийн өмнө тулгамддаг ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэх, засаж сайжруулах, шинэ зам тавих, тавьсан замаа засах гээд олон асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх явдал байв. Харамсалтай нь авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх Хотын дарга С.Амарсайханы санаачилга эсэргүүцэлтэй тулгарсан юм. 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр энэхүү шийдвэрийг гаргасан хэдий ч төрийн бус байгууллага, зарим нэг намын төлөөлөл жагсаал цуглаан хийн улстөржүүлж байсныг тод санаж байна.  
Тухайн үед хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин эзэмшигч нартайгаа хамтраад жилд 100 мянган төгрөг, сард хуваавал 8000 төгрөг төлөөд явах зохицуулалтыг л хийх байсан юм. Автомашин эзэмшигч нар нийслэл хотын зам дээр явж байгаа л бол татвараа төлөх журамтай. Жолооч нарын хувьд аль 2013 онд тогтоосон хэмжээгээр татвараа төлж байгаа. Татвар хураамж нь урсгал зардлынхаа 50 хувьд ч хүрдэггүй байсан. Ёстой хойд хормойгоороо урд хормойгоо нөхье гээд ч 2020 онд засаж сайжруулах шаардлагатай замынхаа тал хувийг ч хийж чадахгүй л нөхцөл байдалтай байв. Энэ бүгд долоон жилийн өмнө тогтоосон татварын хэмжээ өнөөдрийг хүртэл үйлчилж байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, амьдралд нийцэхгүй байгаа нь харагдаж байгаа юм.
Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол 2020 онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Ингэснээр нийт 50 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 100 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км хийхээр төлөвлөж байсан. Гэвч хэнд ч хэрэггүй улстөржсөн эсэргүүцлээс болж эдгээр ажлуудын 60 орчим хувийг хийх боломжгүйд хүрсэн нь нууц биш. Хэдхэн хүний эрх ашиг, явуургүй улстөржилтөөс болж нийслэлчүүд бид ийм байдалд хүрлээ. Иргэд, олон нийт ч энэ бүгдийг ухаж ойлголгүй, өнөө маргаашаа бодсон нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэв. Тухайн үед Хотын даргын санаачилгыг дэмжиж, авто зам ашигласны татварыг нэмэгдүүлэх нь зөв байж. Хэдийгээр татварыг нэмэгдүүлснээр жолооч нарын халааснаас мөнгө гарах ч нийтийн эрх ашиг энд яригдаж байсан учир зоригтойгоор шийдээд явах нь зөв байж.  
Өдрийн сонин
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн