Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Путин: Цэргийн дайчилгаанаас зугтвал 10 жилийн хорих ялаар шийтгэх хууль баталлаа

Путин: Цэргийн дайчилгаанаас зугтвал 10 жилийн хорих ялаар шийтгэх хууль баталлаа
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 25
Кремлийн тэргүүн Владимир Путин лхагва гаригт ОХУ-ын хэмжээнд хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр армийн бэлтгэл цэргийн нөөцөөс 300 мянган цэргийг Украинтай хийж буй дайнд дайчлах юм.
Гэвч Путины мэдэгдлийн дараа ОХУ-ын томоохон хотуудад цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, цэргийн насны орос залуус визгүй зорчдог орнууд руу дүрвэж эхэлсэн.  
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зурж, батаглаажууллаа. Уг хуульд байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан, цэргийн дайчилгаанаас зугтаж, цэрэг татлагаас оргон зайлсан тохиолдолд 10 жилийн хорих ялаар шийтгэхээр тусгажээ.
Мөн дайсны хүчинд “сайн дураараа бууж өгсөн” алба хаагчдад 10 жилийн хорих, дайны үед дээрэм тонуул хийсэн тохиолдолд 15 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна.  
Гэхдээ Владимир Путин Эргүүгийн хуультай зэрэгцүүлэн их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежид суралцаж буй оюутнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлөх зарлигт гарын үсэг зурсан юм.  
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн