Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ц.Даваасүрэн: Миний хамаатан, ах дүү яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө

Ц.Даваасүрэн: Миний хамаатан, ах дүү яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 28
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний салбарт зарлагдсан тендер болон өөртэй нь холбоотой АГТ-аас өгсөн мэдээллийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Тодруулбал, Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5.8 тэрбум төгрөгийн  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан гэж АТГ-аас өчигдөр мэдээлсэн билээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн"Би өнөөдөр АТГ руу бичиг явуулж байгаа. Хэрвээ мэдэгдэлдээ миний нэрийг дурдсан байвал тэр улсуудтай хариуцлага ярина. АТГ-аас өнгөрсөн оны эхэнд манай яаманд мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэл нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компанийн тухай байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж би ойлгож байгаа. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Асуудлыг надтай холбох гэсэн оролдлого их гарч байгаа. Миний хамаатан, ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Өмнө нь ч миний хоёр дүүг дарга болчихлоо гэх мэдээлэл гарч байсан. АТГ-т шалгагдаж байгаа хүн яаманд байхгүй гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ-3-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. ТЭЦ-3-аас авсан бол зөрчил мөн. Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг  бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд хандсан. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захирлтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг" гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн