Open iToim app
Спорт | 2 мин уншина

Шатрын шинэхэн од Б.Мөнгөнзулын тухай заавал мэдэх баримтууд

Шатрын шинэхэн од Б.Мөнгөнзулын тухай заавал мэдэх баримтууд
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 11
Шатарчдын олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиад 44 дэх удаагаа Энэтхэгийн Ченнай хотод зохион байгуулагдлаа. Монгол Улсаас Э.Гурванбаатараар ахлуулсан шигшээ баг амжилт арвинтай оролцжээ. Эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол, эмэгтэй баг 160 орны 162 багаас 16 дугаар байрт шалгарав.
Харин хувийн дүнгээр Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байранд орж алтан медаль хүртсэнээр Монгол Улс шатрын спортын дэлхийн хэмжээний одтой боллоо. Тэгвэл БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ гэж хэн бэ.
Бат-Эрдэнийн Мөнгөнзул нь 17 настай, 2005 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Тэрээр анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, ийнхүү түрүүллээ. Ингэснээр Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулж буй юм.
Шатрын спортод хөл тавьж, “мөнгө” гэдэг нэртэй болов
Б.Мөнгөнзулын шатрын карьер 2012 онд цэцэрлэгт байхад нь эхэлжээ. Цэцэрлэгийн ахлах ангиа төгсөх жилээ Эрдэнэтийн “Хангарьд” клубын багш, Олон улсын хэмжээний мастер Н.Баттулгад шавь орсон байна. Тухайн үед Н.Баттулга багш цэцэрлэгт явж байгаад “Шатар тоглох дуртай хүүхэд байвал гараа өргө” гэхэд Б.Мөнгөнзул өргөжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед гэр бүлийнхнээсээ ч асуулгүй дур мэдэн бүртгүүлж байсан” хэмээн дурссан байна.
Ингээд 2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, “Цодгор хүү” тэмцээнээс мөнгөн медаль, Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгөн медаль, Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо болж өнгөрсөн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж “мөнгө” гэх нэртэй болов.
undefined
Амласандаа хүрч медалийнхаа өнгийг хувиргав
Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргад оролцож ирснийхээ дараа тэрээр медалийнхаа өнгийг хувиргана хэмээн ярьж байсан юм. Ингээд хэлсэндээ хүрч 2014 оны зургадугаар сард Ази тивийн аварга боллоо. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, Б.Мөнгөнзул 9-10 насны ангилалд есөн настайдаа аваргалав.
Дараа жил нь Грекийн Порто Каррас хотноо зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаа дээгүүр оролцжээ. 2016 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэв.
Үүнээс хойш тэрээр улс, тив, дэлхийн олон тэмцээнд оролцож, туршлага хуримтлууллаа. Ингээд шатрын олимп гэгддэг Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад анх удаа улс эх орноо төлөөлөн оролцож, алтан медал хүртэв. Монголын шатрын холбооноос түүнийг “Туршлага хуримтлуулсан, түвшин ахисан, сенсааци тарина” хэмээн тодорхойлсон нь биеллээ. Ийнхүү түүний алтан медаль  Монголын шатрын түүхэнд шинэ хуудас нээв. 
Б.Мөнгөнзул нь өрсөлдөгчтэйгөө ихэнх тохиолдолд тэнцдэггүй, заавал хожиж бүтэн оноо авдаг нь түүнийг амжилтад хүргэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн