Аялал, зугаалгад явахад хамгийн тохиромжтой үе болох долдугаар сар эхэллээ. Хөдөө гадаа амралт, аялалд явахдаа аюулгүй байдлын үүднээс биедээ зайлшгүй авч явах ёстой зүйлсийн жагсаалтыг хүргэе.
Уул ус, байгальтай газар аялахаар зэхэж буй бол хөнгөн үүргэвчиндээ заавал солих хувцас, дулаан цамц авч яваарай. Өдөртөө дулаан сайхан байж мэдэх ч шөнө, өглөөдөө уулын бэл, усны хаяагаар сэрүүхэн байдаг шүү дээ. Мөн бороо ч орж мэдэх учир олон биш ч солих хувцас, ус чийг нэвтрүүлдэггүй гутал заавал авч яваарай.
2. Зайгаар ажилладаг гар чийдэн, шүдэнз
Хөдөө хээрийн аялалд гарч буй бол электрон хэрэгсэлд бүрэн найдаж болохгүй. Машин эвдэрч, утасны цэнэг дуусах магадлалтай тул заавал гар чийдэн, гал асаах шүдэнзтэй яваарай.
3.Ус цэвэршүүлэгч шүүлтүүр
Мөн л хээрийн аяллын үед хэрэг болох бөгөөд ундны усаа цэвэр байлгахад тусалж, эрүүл мэндийг тань хамгаалах болно.
4.Шавьжны эсрэг түрхлэг, цацлага
Уул ус руу ойртох тусам ялаа, шумуулаас эхлээд элдэв төрлийн хаздаг, харшилдаг шавьж нэмэгдэнэ. Хэрвээ бага насны хүүхэдтэй хамт явах бол шавьжны эсрэг бүтээгдэхүүн заавал авч яваарай.
Хөдөө нутгаар явахад гараа угаах боломж олдох нь тун ховор. Тиймд эрүүл мэнд, ариун цэврийн үүднээс гар ариутгагч гель байнга авч яваарай. Спиртний агууламж өндөртэй гел хэрэглэсэн тохиолдолд зарим төрлийн шавьж ч үргэдэг ач тустай.
Шаардлагатай үед хэрэглэх бент, ариутгагч, толгой гэдэсний эм гэх мэтийг багтаасан жижиг ч болтугай эмийн санг аюулгүй байдлын үүднээс заавал авч яваарай.
7.Газрын зурагтай ажиллаж сур
Үргэлж Google Map-аар зүг чигээ тодорхойлно хэмээн найдах хэрэггүй. Хөдөө орон нутагт интернэтийн сүлжээ байдаггүй Монголын нөхцөлд тийм ч зөв сонголт биш. Тийм учир буудаллах болгондоо нутгийн хэн нэгнээс зам асууж, шаардлагатай хэвлэмэл газрын зураг авч яваарай. Энэ нь таны цаг хугацааг хэмнэж, олон төрлийн зардлын алдагдал болон бусад тохиож болох эрсдэлээс хамгаалах болно.
Эх сурвалж: thecitytraveler.com