Шар айргийн соёлын ирээдүйг хамтдаа бүтээнэ
Япон улсын шар айраг үйлдвэрлэлийн баялаг түүх, уламжлалтай, өндөр ур чадвар, технологиороо дэлхийд тэргүүлэгч Kirin компани Монголын шар айргийн салбарт олон жилийн туршлага, мэдлэг, ноу-хаутай АPU компанийг Монголын зах зээл дэх урт хугацааны стратегийн түншээрээ сонголоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АPU компани Японы тэргүүлэгч шар айргийн брэндүүдийн нэг Kirin Ichiban-ийн задгай шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, Японы дээд зэрэглэлийн шар айргийн соёл, амт чанар, хэрэглээний шинэ туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байна.
Шар айргийн соёлын чухал илэрхийлэл болсон задгай шар айраг нь шинэхэн амт, үнэр, зөв хундагалалт, үйлчилгээний өндөр стандартаараа хэрэглэгчдэд жинхэнэ үнэ цэнийг мэдрүүлдэг.
Kirin Ichiban нь Японы нягт нямбай урлах ухаан, чанарыг эрхэмлэх философийн илэрхийлэл юм. Тус брэндийн онцгой