Н.Учрал Ерөнхий сайдын даргааийн чөлөөлөх сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болох бололтой. Өчигдөр Хууль зүйн сайдаад Г.Тэмүүлэнг танилцуулах УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрээгүйн улмаас хуралдаж, чадаагүй хойшлуулсан. Тэгвэл Засгийн газрын хэд хэдэн гишүүн ирцэндээ ороогүй. Тодруулбал, Батлан хамгаалахын сайл Д.Батлут, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд Н.Номтойбаяр нар ирцэндээ ороогүй. Үндэсний эвсэл"-ээс сайд болсон Н.Номтойбаяраас гадна МАН-ын цөөнхийн талаас томилогдсон Ц.Идэрбат сайд орон нутгийн томилолттой гэж чуулганы ирцэндээ ороогүй. Энэ нь хуваагдсан нам тохирч Засгийн газар байгуулаад, цөөнх талд сайдын суудал өгөөд ч эцсийн мөчөд эсрэг тал хэвээр байгаа гэдгийг баталсан үйл явдал болов. Тэгвэл өнөөдөр өглөөнөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа 21 аймгаас ирсэн малын эмч нар вакцины санхүүжилтээ авахыг шаардаж эхэллээ. Гурвалсан гэрээгээ төр биелүүлэхгүй, малын эмч нарын ажлыг үнэлэхгүй, 3 тэрбум гаруй хийсэн ажлынх нь хөлсийг олгоогүй байгаа учраас Ерөнхий сайдад өргөх бичиг өгөхөө мэдэгдэв. Энэ бол тохиолдлын хэрэг биш. Чуулганы ирц бүрдүүлэхэд нэг гишүүн ч чухал байгаа энэ үед Засгийн газрын гишүүн нь ирцэндээ ороогүй учраас Ц.Идэрбат сайдыг огцруулах ажиллагаа эхлүүлсэн гэж хардаж болохоор байгаа юм. Мөн цахим орчинд Ц.Идэрбат сайдыг танхимынхаа эсрэг ажилласан гэсэн агуулгатай мэдээлэл гарч эхлээд байна. Энэ бүхнээс харахад Н.Учрал Ерөнхий сайдын дараагийн огцруулах сайд Ц.Идэрбат болох бололтой.