УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн хуулиар есдүгээр сарын 1-ээс өмнө ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Тиймээс Засгийн газар төсвийн төслөө намын бүлэгтээ танилцуулж, хэлэлцүүлж байгаа аж.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шатахууны үнийн өсөлт болон Н.Учралын Засгийн газрын үйл ажиллагааг хэлэлцэж байгаа гэлээ. Мөн бүлгийн гишүүдээрээ Засгийн газраа унагахгүй гэсэн гарын үсэг зуруулж авна гэсэн мэдээлэл ч байгаа юм. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах эсэх шийдвэр гаргах аж.