Монгол язгуур урлагийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, дэлхий дахинаа “Хүннү рок” урсгалыг тунхаглан таниулж буй “The Hu” хамтлаг 10 жилийнхээ ойд зориулан энэ сарын 8-ны өдөр “WOLF TOTEM | World Premiere” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар өнгөрсөн бямба гарагт хэвлэлийн бага хурал хийлээ.