Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва албаны хүмүүсийн хамт шуурхай хурал хийж, замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээвэр, зам засварын ажлыг эрчимжүүлэхээр болсон талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва: Б.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнтэй холбоотой хууль зөрчсөн хүмүүст эхнээсээ хариуцлага тооцож эхэлсэн.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа: 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсон. Харин есдүгээр сарын 1-ний өдөр энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хэвийн зорчино.
Дараах ангиллын тээврийн хэрэгслүүд уг зохицуулалтад хамрагдахгүй. Үүнд: