Энэ оны долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буурсан байна.Долоо хоногийн өөрчлөлтийг авч үзвэл хүнсний ногооны зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал, луувангийн үнэ 3.2 хувь, сонгинын үнэ 1.2 хувь, 600 граммын атар талхны үнэ 0.1 хувиар нэмэгджээ.Харин махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Үхрийн ястай мах 3.6 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, хонины ястай мах 1.4 хувиар тус тус хямдарсан нь нийт гол нэрийн барааны үнийн индекс буурахад голлон нөлөөлжээ.