МЭК судалгааны байгууллага 2026 оны долдугаар сарын улс төрийн барометрийн үр дүнг танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 904 иргэнийг хамруулсан бөгөөд долдугаар сарын 15-21-ний өдрүүдэд квот бүхий санамсаргүй түүврийн аргаар утсаар холбогдон авчээ. Судалгааг авсан хугацаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, шатахууны хомсдол үүссэн үетэй давхцаж байгаа юм.