Төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг, өртэй, захирлууд нь өндөр цалинтай, улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг захиран зарцуулдаг гэх асуудлыг бид олон жил ярьж байгаа ч шийдэлд хүрч чадаагүй өнөөдөр хүрээд байгаа. Учир нь эрх баригч намын дарга нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ төрийн өмчит компанийн удирдлагаар томилж, тушаалаараа ажиллуулж ирсэн нь нууц биш.