Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын дарга С.Бямбацогт нарын 17 гишүүнд төрийн шагнал олгожээ

УИХ-ын дарга С.Бямбацогт нарын 17 гишүүнд төрийн шагнал олгожээ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан даваа гараас эхлэн төрийн одон медаль гардуулж байгаа. Өнөөдөр шагнал гардуулах сүүлийн өдөр бөгөөд УИХ-ын 17 гишүүнд төрийн шагнал олгожээ. Ингэхдээ шагнал гардуулах ёслолоо хаалттай хийсэн байна.
Шагнуулж байгаа 17 гишүүний найм нь УИХ дахь АН-ын гишүүд бол бусад нь МАН-ын гишүүд байгаа аж.
Тодруулбал, МАН-ын гишүүдээс УИХ-ын дарга С.Бямбацогт гавьяат хуульч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан гавьяат эмч, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, О.Саранчулуун нар шагнуулсан байна.
Харин АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Болормаа гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат нар гавьяат хуульч, Л.Мөнхбаясгалан соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Х.Жангабыл нарыг шагнасан байна.
Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд гавьяат эдийн засагч болжээ. Тэрээр 2020 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2024 оноос Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа.
Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд, Г.Занданшатар нар гавьяат эдийн засагч цолоор шагнуулжээ. Мөн ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Ө.Энхтүвшинг Сүхбаатарын одонгоор шагнажээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн