Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Б.Пүрэвдагва: Нийслэлд найман цэгт ус ихээр тогтсон, үерийн эрсдэлтэй байна

Б.Пүрэвдагва: Нийслэлд найман цэгт ус ихээр тогтсон, үерийн эрсдэлтэй байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 8
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Бөмбөгөр худалдааны төвийн орчимд үерийн хамгаалалтын далан байгууламж, зам талбайн борооны устай цэгүүдэд ажиллаж байна. 
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө зургаан цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барилаа. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна. НОБГ-т 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус тогтсон байршлуудад нөхцөл байдал хэвийн болсон байна” гэв. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан бүх байршилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн гарган ажиллана гэв. Мөн хуримтлагдсан усыг яаралтай соруулж ариутгал, цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүдэд газрын гэрчилгээ байхгүй учир нөхөх олговор өгөх боломжгүй байгаа юм. Ингээд нүүхгүй байгаагаас ажил удааширч байна” гэлээ.  
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлд найман цэгт ус ихээр тогтсон байдалтай, үерийн эрсдэлтэй байна. Энэхүү таван шатлалт хуримтлуурын санг хийснээр үерийн эрсдэлээс бий болох 2.4 их наяд төгрөгийг хэмнэх юм. Эхнийхийг нь энэ жил хийгээд дуусна. Энэ байршилд газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоно. 10, 20 айлын асуудал эргээд 10, 20 мянган өрхийн асуудал болж болохгүй. Хотын төв тэр чигтээ эрсдэлд орно гэсэн үг юм. Үерийн эрсдэл байгаа учир бүх хүчээ дайчлан ажиллана” гэлээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн