Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОПЕК+ наймдугаар сараас газрын тосны олборлолтоо дахин нэмэгдүүлнэ

ОПЕК+ наймдугаар сараас газрын тосны олборлолтоо дахин нэмэгдүүлнэ
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 6
ОПЕК+ наймдугаар сараас газрын тосны олборлолтын квотоо өдөрт 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдлээ. Энэ нь зургаа, долдугаар сард хийсэн ижил хэмжээний нэмэгдлийн үргэлжлэл бөгөөд Ормузын хоолойгоор газрын тосны экспорт аажмаар сэргэж, дэлхийн зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед гарсан шийдвэр юм.
ОПЕК болон Орос тэргүүтэй холбоотон орнуудыг нэгтгэсэн тус бүлгийн олборлолтыг зохицуулдаг үндсэн долоон улс дөрөвдүгээр сараас хойш нийтдээ өдөрт бараг 800 мянган баррелиар квотоо нэмэгдүүлээд байна.
Гэвч АНУ, Израил–Ираны мөргөлдөөний улмаас Ормузын хоолой хэсэгчлэн хаагдаж, Саудын Араб, Кувейт, Ирак зэрэг гол экспортлогчдын нийлүүлэлт саатсан тул олборлолт бүрэн сэргэж амжаагүй байна.
ОПЕК-ийн мэдээллээр, бүлгийн олборлолт тавдугаар сард өдөрт 33.13 сая баррель болж буурсан ч зургадугаар сараас экспорт аажмаар сэргэж эхэлжээ. Гэсэн ч дайны өмнөх түвшинд хараахан хүрээгүй байна.
Нийлүүлэлтэд хүндрэл үргэлжилж байгаа ч Хятадын импорт буурсан, Ойрх Дорнодоос бусад үйлдвэрлэгчдийн экспорт өссөн, мөн стратегийн газрын тосны нөөцийг зах зээлд гаргасны нөлөөгөөр газрын тосны үнэ дайны өмнөх түвшинд эргэн очжээ. Баасан гарагт Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 72 ам.доллар орчимд арилжаалагдсан байна.
Үүний зэрэгцээ ОПЕК+ шинэ сорилттой тулгараад байна. АНЭУ олборлолтоо өөрийн хүчин чадалтай уялдуулахын тулд эвслээс гарсан бол Ирак олборлолтын квотоо нэмэгдүүлэх хүсэлт тавиад байгаа юм.
Reuters агентлагийн тооцоолсноор, наймдугаар сарын нэмэгдлийг хэрэгжүүлсний дараа үндсэн долоон улс 2023 онд тохиролцсон олборлолтын таналтаас өдөрт 379 мянган баррелийг л зах зээлд буцаан нийлүүлэх үлдэх юм. Хэрэв наймдугаар сарын 2-нд болох дараагийн уулзалтаар дахин ижил хэмжээний нэмэгдэл баталбал, 2023 оны олборлолтын таналтыг есдүгээр сар гэхэд бүрэн цуцлах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн