Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монголчуудын хүсэн хүлээдэг дэнж хотойтол наадах өдрүүд айсуй. Энэ жил Улсын баяр наадмаас гадна нэг хот, 12 сум, гурван тосгон тэгш ойтой байгаа бөгөөд баяр наадмын товоо гаргажээ.
Мөн томоохон тэгш ой, бүсийн хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээтэй холбоотойгоор зарим аймаг, сумын наадам уламжлалт хугацаанаас өөр өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Наадмын тов зарласан аймаг, сумдын хуваарь:
Эрдэнэт хотын 50 жилийн ой – долдугаар сарын 23-25 өдүрүүдэд
Цэцэрлэг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 18-19 өдрүүдэд
Алтанбулаг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-15 өдрүүдэд
Баянчандмань сумын 90 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд
Ховд сумын 80 жилийн ой –долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2өдрүүдэд
Дөргөн сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд
Буянт сумын 100 жилийн ой – наймдугаар сарын 15-17 өдрүүдэд
Шинэжинст сумын 70 жилийн ой – долдугаар сарын 27-29 өдрүүдэд
Баян-Овоо сумын 80 жилийн ой – долдугаар сарын 27-30 өдрүүдэд
Сайхан сумын Номгон тосгоны 50 жилийн ой – долдугаар сарын 23-24 өдрүүдэд
Баруунбүрэн сумын Бургалтай тосгоны 50 жилийн ой –тов хараахан гараагүй өдрүүдэд
Бугант тосгоны 100 жилийн ой – долдугаар сарын 29-31 өдрүүдэд
Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жилийн ой – долдугаар сарын 24-25 өдрүүдэд
Чулуунхороот сумын 70 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд
Түдэвтэй сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-19 өдрүүдэд
Хархорин сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд ойн баяр наадмаа хийхээр товолжээ.