"Рио Тинтой"-той хийсэн хэлэлцээрийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.АН-ын бүлгийн гишүүд “Рио Тинтой”-той хийсэн хэлэлцээрийн мэдээлэл нууцлагдмал, "Рио Тинто"-д Онтрэ ордыг өгөхөөр хэлэлцээр гэсэн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл Засгийн газрын гишүүд дээрх мэдэгдлийг үгүйсгэж хэвлэлийн хурал хийлээ. Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газрын хэлэлцээр хийснээр өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар болгосон. Зээлийн хүүгийн хэлэлцээрийг бууруулж 22 тэрбум ам.долларын өгөөж болгосон. 17 жил энэ төслөөс өгөөж хүртэж чадаагүй. Манай Засгийн газар 80-хан хоногийн дотор хэлэлцээр хийж бодит үр дүн гаргасан. Гэтэл АН-ынхан ард иргэдийн толгойг угааж байна. Н.Алтанхуяг гуай хариуцлагатай байх ёстой. Энэ хэлэлцээрээр манай Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. "Рио Тинто" юу гэж мэдэгдэх нь хамаагүй. Энэ баялгийн эзэн Монгол Улс. Монгол Улс баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, хэнтэй хамтрах нь Засгийн газрын эрх."Рио Тинто"-той хийсэн хэлэлцээрийн нэг гол зүйл нь 2026 оноос ногдол ашиг авах. Одоо хоёр талаасаа санхүүгийн тооцооллыг хийж ногдол ашгаа авна. Оюу толгой төсөл ашигтай ажиллаж эхэлсэн. Ай үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд 2.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж 1.7 тэрбум ам.долларын өгөөжийг эх орондоо авчирсан. Засгийн газар өдөр, шөнөгүй ажилласан. Хоёр ажлын хэсэг нийлээд 30 их наядын зардлыг бууруулж чадсан. "Рио Тинто”-ийн өмнө Засгийн газар үүрэг амлалт аваагүй. "Онтрэ"-оор бэлэг бариагүй. Тусдаа хөрөнгө оруулалтын гэрээгээр явна. 2009 онд хийсэн маш алдагдалтай гэрээнд суурилж Онтрэ-тэй гэрээ хийхгүй. Онтрэ-тэй хэлэлцээр хийвэл парламентаар оруулна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд увайгүй, хардаж, гүйтгэж байна. Нас намбаа бодох хэрэгтэй.