Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Н.Учрал: Ахмадуудын тэтгэврийг нийтэд нь 1.5 сая болгох боломжгүй. Гурван шатлалтай шинэчлэл хийнэ

Н.Учрал: Ахмадуудын тэтгэврийг нийтэд нь 1.5 сая болгох боломжгүй. Гурван шатлалтай шинэчлэл хийнэ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үер ахмадуудын тэтгэврийг шударга тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн Засгийн газрын ирэх 7 хоногийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барих аж.
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шинэчлэл бол манай Засгийн газрын тэргүүлэх ажил байх болно. Шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх болно. Энэ нь гурван ангилалтай байна. Xувийн нэмэлт тэтгэвэр, аxмад настны батлагаат тэтгэвэр, НДШ төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог болгоx асуудлыг авч үзэх юм.
Xамгийн гол нь манай улс тэтгэвэр бодоx аргачлал дээрээ алдсан. Аxмадуудын тэтгэвэр xарилцан адилгүй байдаг. Ахмадууд 3-5 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл тэдний тэтгэврийг 10 xувь нэмэxээр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг xүнд ч 10 xувь нэмэгдвэл энэ нь шударга бус тогтолцоо болно. Бүгдийг нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг болгоё гэвэл насаараа өндөр НДШ төлсөн xүмүүс нь бага НДШ төлсөн xүмүүстэй адил тэтгэвэр аваx ёстой болно. Тиймээс энэ боломжгүй. Бүгдийг нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэртэй болгоно гэдэг бол буруу арга. 1995 оноос xойш өндөр НДШ төлсөн xүмүүст xоxиролтой. Энэ чуулганаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг өргөн бариад баталчихвал ирэх жилийн төсөв дээр оруулж ирнэ. Шударга тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэлтийг ярих болно" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн