Чөлөөт бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтэц, эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татах, цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, мөн аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар санал сонслоо. Онцгой байдлын газрын тоног төхөөрөмж барилга байгууламж, тулгамдаж буй асуудлын талаар сонсож, хувийн хэвшилтэй хамтран техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Улсын нөөцийн 140 дүгээр салбарын хүн хүч, техник хэрэгсэл, хангамж, Улсын нөөцийн бараа материалын агуулах, хадгалалттай танилцлаа. “Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагч нарын санал хүсэлтийг сонслоо. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдаж, хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хоршоологчдын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.



