Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа

Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 3
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж, хэрэгжүүлж буй бодлого, баримталж байгаа зарчмуудаа танилцууллаа.
Тэрээр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсвөөс гадна хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө. Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн мэдээллийг шуурхай дамжуулах, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.
undefined
Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллах үеэр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, лабораторийн үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэх, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцлов.
undefined
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Тус аймгийн хэмжээнд 71 хоршооны 266 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцийн 140 дүгээр салбар болон ус, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн