Open iToim app
Спорт | 2 мин уншина

Азийн элсний наадмын бөхийн төрөлд Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Азийн элсний наадмын бөхийн төрөлд Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 29
БНХАУ-ын Саньяа аралд болж буй Азийн элсний Vl наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1.790 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл элсний бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -60 килограммын жинд Д.Эрдэнэцэцэг, +70 килограммын жинд З.Болортунгалаг, эрэгтэйчүүдийн -90 килограммын жинд Г.Төрболд, +90 килограммын жинд Ч.Алтангэрэл нар хүч үзлээ. Эдгээр тамирчдаас Г.Төрболд хүрэл, З.Болортунгалаг мөнгөн медаль хүртсэн юм.
Азийн элсний наадмын элсний бөхийн эрэгтэйчүүдийн -90  килограммд хүч сорьсон ОУХМ Г. Төрболд хагас шигшээд Пакистаны тамирчин Инам Мухаммедэд 1:0-ээр ялагдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Ийнхүү хүрэл медалийн төлөө  БНХАУ-ын Ли Пэй Лонгтой барилдаж, 3:1-ээр ялалт байгууллаа. Ийнхүү Монголын баг тамирчдын уг тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж байна.
undefined
Харин элсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 килограммд барилдсан ОУХМ З.Болортунгалаг хэсгийн барилдаандаа БНСУ, БНХАУ-ын бөхчүүдийг илт давуу хожиж, хагас шигшээд шалгарсан. Улмаар хагас шигшээ барилдаанд Казахстаны Эртостик Алинаг 3:0-ээр ялж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм. Алтан медалийн төлөө ДАШТ-ий хошой алт, хошой мөнгө, хүрэл, Ази тивийн хошой алт, хүрэл медальт Энэтхэгийн Малик Прияад 3:2-оор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын баг тамирчдын дөрөв дэх медалийг хүртлээ.
Ийнхүү Азийн элсний наадамд оролцсон манай тамирчдын тэмцээн өндөрлөлөө. Монголын баг найман төрөлд 51 тамирчинтай оролцсон бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш болно.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн