Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

НАТО-ийн холбоотнууд Трампын Ираны боомтуудыг бүслэх төлөвлөгөөнд нэгдэхээс татгалзав

НАТО-ийн холбоотнууд Трампын Ираны боомтуудыг бүслэх төлөвлөгөөнд нэгдэхээс татгалзав
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 14
НАТО-гийн холбоотнууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны боомтуудыг бүслэх төлөвлөгөөнд оролцохгүй гэдгээ илэрхийлж, байлдаан дууссаны дараа л оролцох санал дэвшүүлэв. Уг мэдэгдэл Трампыг бухимдуулж, холбооны дотоод зөрчлийг нэмэгдүүлэх магадлалтай алхам гэж үзэж байна.
Трамп бүслэлтийн ойролцоо ирсэн Ираны аливаа усан онгоцыг АНУ-ын цэрэг устгана гэж мэдэгдсэн. Тэрээр эхэндээ АНУ бусад орнуудтай хамтран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцуудыг хаах болно гэж байсан ч АНУ-ын цэрэг бүслэлт зөвхөн Ираны боомт руу чиглэсэн эсвэл тэндээс гарч буй усан онгоцуудад хамаарна гэж дараа нь тодруулжээ.
“Бүслэлт удахгүй эхэлнэ. Бусад улс орнууд ч энэ бүслэлтэд оролцоно” хэмээн Трамп ням гарагт Truth Social-д бичжээ. Гэвч NATO-гийн холбоотнууд, тэр дундаа Их Британи болон Франц улс бүслэлтэд оролцохгүй, харин дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг уг хоолойг нээх санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв.
Тэдний оролцохоос татгалзсан нь Трамптай үүссэн бас нэгэн зөрчил болж байгаа бөгөөд Трамп өмнө нь цэргийн эвслээс гарна хэмээн анхааруулснаас гадна Европ дахь АНУ-ын цэргийн тоог бууруулах асуудлыг хэлэлцэж буй.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн