Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Засгийн газрын эхний шийдвэр хаасан 12100 дансыг нээлээ

Засгийн газрын эхний шийдвэр хаасан 12100 дансыг нээлээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 6
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээр татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ. Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.
Н.Учрал УИХ-ын дарга байхдаа гаргасан “Чөлөөлье” санаачилгынхаа дагуу иргэн, хувийн хэвшилдээ итгэж, 12100 дансны түгжээг тайлж байгаа нь тодорхой байна. Шинэ Ерөнхий сайд Н.Учрал шууд хувийн хэвшилд хаяглаж итгэсэн шийдвэрээрээ зах зээлд эерэг дохио өгч, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийг сөрж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилго агуулжээ. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлөх бодлогоо зарлаж батлуулсан юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн