Open iToim app
Улс төр | 2 мин уншина

С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй амлалт, намаасаа түдгэлзэх саналтай УИХ-ын даргад нэр дэвшжээ

С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй амлалт, намаасаа түдгэлзэх саналтай УИХ-ын даргад нэр дэвшжээ
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 3
УИХ-ын дараагийн даргаа нэр дэвшүүлчихвэл Н.Учрал Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж, төрийн гацаа арилна гэж хүлээж байсан олон нийтийн хүлээлт талаар боллоо.
Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг 30:38-аараа хуваагдаж 30 талынхан буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ талынхан УИХ-ын дараагийн даргад С.Амарсайханыг зүтгүүлээд олонх тал нь дэмжихгүй, С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ. Үүнээс болж УИХ дахь бүлгийн хагарал хурцдаж, бүлгийн хурал дээрээ цөөнх болсон талынхан уйлж, уурлаж байр суурь илэрхийлээд ч тусыг эс олж, олонхын саналаар С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн.
Бүлгийн хурал нэлээд ширүүхэн болсон бөгөөд бүлгийн цөөнх талынхан "эв нэгдлээ хангая гэж байгаа бол УИХ-ын даргын томилгоог хүч түрж хийж болохгүй, хэрвээ хүч түрвэл Засгийн газарт орохгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн. Бүлгийн хуралд намын дарга Н.Учрал орж "УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, улстөржихгүй, гишүүд ялгаварлахгүй гэсэн гурван амлалт өгсөн" хэмээн хэлжээ.
Ингээд намын тал нь шахуу дэмжээгүй, УИХ-ын даргад нэр дэвшигчээ УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага аваад байна. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын даргын томилгооноос болж МАН-ын хагарал савнаасаа хальж, төрийг дахин гацаанд оруулав. АН-ын бүлгийнхэн УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ татгалздаг байх хуулийн төсөл санаачилсан бөгөөд тус хуулийг эрх баригч намынхан дэмжвэл УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэмжээд явна гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэгвэл УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт намын гишүүнчлэлээсээ татгалзахад бэлэн гэдэг байр суурь илэрхийсэн.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн