Дэлхийн хэмжээнд хийсэн шинэ судалгаагаар дор хаяж таван улсад зургаан төрлийн хорт хавдар залуу насанд хүрэгчдийн дунд ахимаг насныхнаас илүү хурдтай нэмэгдэж байгааг тогтоожээ. Ялангуяа бүдүүн, шулуун гэдэс болон умайн хүзүүний хорт хавдар залуучуудын дунд илүү түгээмэл болж, зарим оронд нас баралт ч өсөх хандлагатай байна.Судлаачид 2000–2017 оны хоорондох хорт хавдрын хоёр том мэдээллийн санг ашиглан 50-аас доош насныхны өвчлөлийг шинжилжээ. Уламжлалт ойлголтоор хорт хавдрыг ахимаг настай хүмүүст илүү тохиолддог өвчин гэж үздэг ч сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж байна.Судалгаагаар дор хаяж 10 улсын 50-аас доош насныханд 13 төрлийн хавдар нэмэгдэж байгааг тогтоожээ. Үүнээс бүдүүн, шулуун гэдэс, умайн хүзүү, нойр булчирхай, түрүү булчирхай, бөөр, олон голомтот миелома зэрэг зургаан хавдар залуу насныханд ахимаг насныхнаас илүү хурдтай өссөн байна.Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын өсөлт Хойд Америк, Европ, Далайн орнуудад онцгой анхаарал татсан байна. Одоогоор дэлхийн нийт тохиолдлын 10 хувь нь 50-аас доош насныханд бүртгэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 20–34 насныхны дунд өвчлөл 90 хувиар, 35–49 насныхны дунд 46 хувиар нэмэгдэх магадлалтай гэж тооцоолжээ.