Мэдээж бонд босгоно гэдэг нь өр үүсгэж байна гэсэн үг. Өртэй болсон учраас хугацаа нь дуусахад төлнө. Ингэхээр гадаад валютын гадагшлах урсгал нэмэгдэнэ, улмаар валютын нөөц, ханш, худалдан авах чадварт нөлөөлөх эрсдэл бий. Тиймээс валютын нөөцийг тогтвортой хадгалах бодлогын хүрээнд бид ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Олон улсын валютын сангийн хаврын болон жилийн уулзалтаар манайд тогтмол хөрөнгө оруулж ирсэн 110 орчим хөрөнгө оруулагчидтай уулзаж, мэдээллээ тогтмол өгч, харилцаагаа хадгалж ирсэн нь ч бас үр дүнгээ өгч байна.