УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаад оролцохоо илэрхийлсэн. Тэрээр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Нам дотор их олон хүн сунгаад оролцоосой гэж бодож байна. Намын хамт олон ялах хүнээ гаргаад ирнэ. Манай намынхан хэнийг ялуулж чадахаа мэддэг. Тиймээс нам доторх сунгаа нээлттэй, олон хүний оролцоотой, өргөн талбар дээр явах хэрэгтэй. Яагаад гэхээр бидний дуу хоолой сулдаад байна. МАН 23 сайд, хотын дарга, дүүргийн дарга нараараа дамжуулаад өдөр бүхэн дуугарч байна. АН-ын тухайд ялангуяа парламент завсарласан үед дуу хоолойгоо гаргаж чадахгүй байгаа. Тиймээс олон хүн дэвшиж олон хүн монгол төрийн ирээдүйн тухай ярилцаасай гэж хүсэж байгаа. Хамгийн гол нь шударга сонгууль болох нь л чухал. АН өнөөдөр 42 суудалтай байна. 42 гишүүн зэрэг урагшаа алхахад фракцууд нурж унана" гэлээ.