2025–2026 оны хичээлийн жил орон даяар хэвийн үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийнI–V анги 34 долоо хоногVI–IX анги 35 долоо хоногX–XII анги 36 долоо хоног хичээллэхээр батлагдсан. Улсын хэмжээнд нийт 1.3 сая орчим сурагч суралцаж, 110 мянга гаруй багш, ажилтан боловсролын салбарт ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт болон хаврын бие даалтын долоо хоногийн хуваарийг танилцуулъя. Хаврын бие даалтын долоо хоногХоёрдугаар улирлын төгсгөлд сурагчдын ачааллыг зохицуулах, мэдлэг бататгах, хоцрогдлыг арилгах зорилгоор хаврын бие даалтын долоо хоногийг зохион байгуулах юм.