ТЭЦ-4 дулаан, цахилгааны станц дээр гарсан өмнөх гэмтлийг засварлаж хэвийн горимд шилжүүлсэн ч дахин гэмтэл гарсны улмаас өнөөдөр оройноос буюу энэ сарын 26-наас эхлэн ТЭЦ-4-ийн нэг зуухыг зогсоохоор болжээ. Нэг зуухыг зогсоосноор 100 МВт-ын хүчин чадлын дутагдал үүсдэг байна. Энэ нь ойролцоогоор 20 мянган айл өрхийн буюу 10 аймгийн төвийн цахилгаан хэрэглээг хязгаарлах нөхцөл байдал үүсжээ. Энэ талаар Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Б.Баатар мэдээлэл өгчээ.Тэрээр “Одоогийн байдлаар ТЭЦ-4 дээр маш өндөр эрсдэлтэй ажиллаж байна. Нийт дөрвөн зуух зогсолтод хүрч болзошгүй байдалтай ажиллаж байгаа. Өнөө өглөөний мэдээллээр нэг зуухыг яаралтай зогсоох шаардлага үүссэн. Бид тухайн зуухыг аваарын горимд оруулж бүх үзүүлэлт ачааллыг нь багасгасан. Гэвч өнөө орой 22:00 цагаас нэг зуухыг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.Ингэснээр тодорхой хэмжээний цахилгааны хязгаарлалтууд хийнэ. Зуух гэдэг бол угаасаа тасралтгүй ажиллаж байх ёстой тоноглол. Сүүлийн 3–4 сарын хугацаанд зогсолтгүй ажилласан. Мөн тухайн зууханд хийх ёстой засвар үйлчилгээг огт хийгээгүй.