Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Ирэх даваа гарагт мал эмнэлгийн салбарынхан төв талбайд тайван жагсаал хийнэ

Ирэх даваа гарагт мал эмнэлгийн салбарынхан төв талбайд тайван жагсаал хийнэ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 9
Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд ирэх даваа гарагт төв талбайд тайван жагсаал хийхээр төлөвлөсөн байна.
Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс олгогдоогүй асуудлаар Сангийн яаманд албан шаардлага хүргүүлсэн юм. Тус холбооны мэдээлснээр, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэвч эдгээр ААН-үүдийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа юм. Нийт 30 гаруй тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн ч үүний дөнгөж 30 хувийг л шилжүүлж, үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй нь салбарт хүндрэл үүсгээд байна.
Мал эмнэлгийн байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээл авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн ч төрөөс гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг олгохгүй байгаа нь санхүүгийн ноцтой дарамтад оруулжээ. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол малын халдварт өвчин олноор дэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий гэж салбарынхан анхааруулж байна. Иймд бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос тайван жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн