Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Д.Мөнх-Эрдэнэ: Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хянах албадлагын шинэ төвийг СЭМҮТ-ийн дэргэд байгуулна

Д.Мөнх-Эрдэнэ: Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хянах албадлагын шинэ төвийг СЭМҮТ-ийн дэргэд байгуулна
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 8
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охиныг нь мөн хутгалж гэмтээсэн юм. Өдгөө гэмтэл авсан 3 настай охин эмнэлэгт хүнд, сэхээний тасагт эмчлүүлж буй. Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэгдэх этгээд өмнө нь хүн амины хэрэг үйлдсэн ч "хэрэг хүлээх чадваргүй" гээд СЭМҮТ-д эмчлүүлээд гарч байжээ.
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авсан. Үүний дараа болсон үйл явдалтай холбоотой эрх зүйн орчны хүрээнд засаж, залруулах  нэн яаралтай зүйлс байна. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдаж Эрүүгийн хуульд байгаа эмнэлгийн чанартай албадлагын үр нөлөө эрүүгийн хариуцлагын зорилгодоо нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийлээ. Мөн хуулийн төсөл боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүлж байна. Дахин энэ төрлийн нийгмийг цочирдуулсан харамсалтай гэмт хэрэг гарах ёсгүй. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслөө өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллах болно.
Өнөөдрийн СЭМҮТ-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байна. Ер нь жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний нөхцөл байдлыг үйлдсэн гэмт хэргийнх нь үр дагавар, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанартай нь уялдуулж авч үздэг эрх зүйн орчинтой болох тал дээр шуурхай өөрчлөлт оруулах шаардлагатай. Сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг эмнэлгийн хяналтад байлгадаг төв Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд үзэж байгаа. Тийм учраас шинэ тусгай төвийг байгуулах, зураг төслийг боловсруулах ажлыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Шархадад байрлах СЭМҮТ-ийн дэргэд тухайн төвийг барих боломжтой гэж үзэж байгаа.
Нөгөө талаас ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтоохоор Эрүүгийн цагдаа, Мөрдөн шалгах байгууллага хамтран ажиллаж байна. Ямар үндэслэл, дүгнэлтийн хүрээнд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж гадуур сул чөлөөтэй явах нөхцөл байдал үүссэн гэдгийг шалгалтын хүрээнд шалгаж тогтоох ёстой.

П.Очбадрах: Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн охин гурван удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал тааруу байна

undefined
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах: Би прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргийн талаар мэдээлэл өгье. Цагдаагийн байгууллагын тусгай 102 утсанд 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 22:54 цагт хүнийамь нас хохирсон дуудлага мэдээлэл нийслэлийнБЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хэргийн газардээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хэрэг БЗД –ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарч, 19:55-22:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Мөн түүнчлэн гурван настай охин А гар сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Бид иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн авсан байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн