СБД 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр усыг хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг хийнэ.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 28 байршилд 48 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангана.
